Саяхан Бангладеш улсад бие дээр нь ургацаг бүхий мод шиг зүйл томорч салаалж ургадаг охин эмнэлэгт хандсан байна. Энэ үзэгдэл нь охинд сүүлийн дөрвөн сарын турш ажиглагдсан ба түүний аав аргаа барж эмнэлгийн байгууллагад ханджээ. Эмч нар үүнийг \” модон хүний синдром\” гэж тодорхойлсон бөгөөд генийн буруу хөгжилтэй холбоотой гажиг гэж үзэж байгаа юм. Ийм шинж тэмдэг өмнө нь зөвхөн цөөн тооны залуучуудад илрээд байсан ба охин бол анхны эмэгтэй, залуу тохиолдол юм байна. Түүний ээж зургаан настай байхад нь нас барсан ба аавтайгаа амьдардаг ядуу гэр бүл юм. Тэрээр өвчинтэйгээ тэмцэх хангалттай мөнгө байхгүй учраас эмнэлгийн байгууллага, хүмүүсээс тусламж гуйж байна.
Үндэстэн агентлаг