Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст зүүн хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, Дорнод Монголын болон, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 6-8 градус дулаан байна.
|