Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Иргэдэд туслах хүний эрхийн төв, Хүний эрх хөгжил төв хамтран \”Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах гарын авлага”-ыг хууль сахиулагч болон хуульчдад зориулан боловсруулан гаргасан байна.
2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр УЕПГ, Нийслэл, Дүүргийн прокуроруудад Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн ажилтнууд уг гарын авлагыг прокуроруудад гардуулан өглөө.
Энэхүү гарын авлагыг Европын Холбооны дэмжлэгтэйгээр \”Хүн худалдаалахтай тэмцэхэд иргэний нийгмийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулан, хэвлэжээ.