Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хотын иргэдээс албан татвар авах
тухай хуулийг 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр баталсан. Татварын
хувьд 1.0 хувь байхаар батлагдсан юм. Тэгвэл үүнийг НИТХ дахь МАН-ын бүлгийн
зүгээс эсэргүүцэж байгаа. Тиймээс ч НИТХ-аас гарсан 2015 оны 29/19 тогтоолыг
хүчингүй болгуулахаар хотын дарга Э.Бат-Үүлд тогтоолын төсөл өргөн барихаар
болсон байна. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт явуулсан судалгааны дүнг өнөөдөр
танилцуулна гэж мэдэгджээ.
Амар