“Парис-2024” зуны паралимпын наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр таеквондогийн дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ “Парис-2024” паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ.
Г.Болор-Эрдэнэ алтан медалийн төлөөх тулаанд Туркийн тамирчин Бозтеке Махмутад ялагдаж, тус наадмын Монголын багийн хоёр дахь медальтан болсон юм. Мөн паралимпын наадмын Монголын багийн зургаа дахь медальтан болж, анхны мөнгөн мелальт Монгол тамирчин боллоо.