Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас эрчим хүчний найдвартай байдлыг хангах үүднээс иргэдийг оргил ачааллын буюу 17:00-22:00 цагийн хооронд цахилгаан хэмнэж хэвшихийг уриалав.
Эрчим хүчээ хэмнэх аргууд:
-
Ашиглахгүй байгаа, залгуурт залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг
-
Ус буцалгагч болон цахилгаан данх цэвэрхэн дотортой бол цахилгаан зарцуулалтыг 20 хувиар хэмнэнэ
-
Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны сав, данхны ёроолын хэмжээтэй тохирч байвал цахилгааны хэрэглээг 70 хувь хүртэл хэмнэнэ
-
Хоол хийх үедээ саваа таглахаа бүү мартаарай. Ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана.
-
Тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллаж байгаарай. Дүүрэн ууттай үед тоос сорогч цахилгаан эрчим хүч илүү зарцуулдаг.
Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК