Bank of China банкны ТУЗ-ийн дарга, намын хорооны нарийн бичгийн дарга асан Лю Лянжэг хээл хахууль авсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноолоо гэж БНХАУ-ын Дээд Прокурорын газраас мэдээлжээ.
Прокурорын газрын цахим хуудсанд “Шандун мужийн Жинан хотын Дунд шатны адын шүүх Bank of China банкны ТУЗ-ийн дарга асан Лю Лянжэд хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял оноолоо. Ялыг хоёр жил хойшлуулах боломжийг олгож, бүх насаар нь улс төрийн эрхийг хасч, хувийн бүх өмчийг нь хураахаар тогтов” бичжээ.
Лю Лянжэг 2023 оны 10 дугаар сарын дундуур баривчилж байсан бөгөөд баривчлагдахаасаа ердөө долоохон хоногийн өмнө Коммунист намаас хөөгдөж байв. Түүнийг 121 сая юань буюу 16,8 сая доллартай тэнцэх мөнгийг хахууль хэлбэрээр авсан гэж мэдэгдэлд дурджээ.