Их Британи болон Европын холбооны бусад орнуудаас ирсэн хэдэн арван мянган иргэн 25-нд Лондон хотын гудамжинд жагсаж, Их Британи Европын холбооноос гарахыг эсэргүүцсэн байна.
Жагсагчид Лондон хотын төв дэх паркаас парламентын ордон хүртэл 3 км алхжээ. Тэд Европын холбооны далбаа барьж, \”Европын холбооноос гарахыг зогсоох хэрэгтэй\”, \”Хамтдаа байх нь илүү сайн\” гэх мэт бичигтэй лоозон барьж, өндөр дуугаар эсэргүүцлийн уриа хашхиран, Их Британи Европын холбоонд үлдэхийг уриалжээ.
Европын холбоог дэмжих байр суурьтай, Либерал Ардчилсан Намын тэргүүн Тим Фаллон жагсаалын үеэр тавьсан илтгэлдээ: Энэ жагсаал бол санал өгсөн нийт иргэдийн 48 хувь буюу \”Европын холбоонд үлдэх\” санал өгсөн хүмүүсийн төлөө төдийгүй мөн \”Европын холбооноос гарах\” сонголт хийсэн хүмүүсийн төлөө юм гэжээ. Тэрбээр: \”Терреза Мэй-гийн үйлдэл Европын холбооноос гарахыг дэмжсэн санал өгсөн иргэдийг төлөөлж чадахгүй, харин иргэдийн 5 хувийнх нь эрх ашгийг төлөөлсөн\” хэмээн шүүмжилсэн байна.