Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр(2017.03.27)эх орноосоо мордлоо.
Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзана.
Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо нарын зэрэг хүмүүс бараалхаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолд М.Энхболд оролцоно.
УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын 31-нээс Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо эхлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136-р чуулганд оролцох юм. Тэрбээр энэ үеэр ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалж, ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт \”Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн төрөлхтнийг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь\” сэдвээр үг хэлж, улс орнуудын парламентын дарга нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийх юм гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээлэв.