Анна, Люси нар өдгөө 31 настай бөгөөд дэлхийд хамгийн адилхан ихрүүд хэмээн нэрлэгддэг аж. Тэд хөхөндөө мэс засал хийлгэхийн тулд 250 мянган ам доллар зарцуулж хөхний хэмжээгээ хоёр дахин томруулжээ. Тэдний эцэг нас барсны дараа ихэр охид мэс засалд донтох болсон байна. Ихрүүд хэлэхдээ хөх хийлгэх нь гайхалтай санаа байсан ч удалгүй төвөгтэй санагдаж эхэлсэн гэв.
Тэд хөхөндөө мэс засал хийлгэхээс өмнө хөмсөг өргөх,урууландаа гель хийлгэх, хацар өргөх зэрэг олон гоо сайхны мэс засал хийлгэж байжээ. Юутай ч ихрүүдийн хагалгаа үүгээр дуусахгүй бололтой. Тэдэнд дахин мэс засал хийлгэх шинэ санаа гарч ирвэл дахин оролдоход бэлэн байгаа аж.
Үндэстэн агентлаг