Мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй
сургалтад хамруулж гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг
үзүүлэх бололцоо бүрдэж байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын
ажиллагааны байгууллага /KOICA/-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч
\”MKIT\” сургалтын төвтэй хамтран Монгол залуусыг богино хугацаанд
сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх сайн боловсон хүчин бэлтгэх, компьютерийн
өргөн хэрэглээний программын сургалтаас гаднаJAVA, Web designer,
developer, мобайл программ хөгжүүлэгч зэрэг нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ
төлбөргүй явуулах юм.
Мөн \”MKIT\” сургалтын төвийн
дэргэдэх \”Бизнес инкубатор төв”-ийг нээн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн
сурагчдад Монгол болон Солонгосын зах зээл дээрх ажил олоход нь дэмжлэг үзүүлэх
аж.
\”MKIT”сургалтын
төвийн хөтөлбөр
Программ хангамжийн мэргэжлийн суурь сургалтад:
- 16-аас дээш насны
- Мэдээлэл технологийн чиглэлээр сурч, ажиллах
сонирхолтой - Мэдээлэл технологийн чиглэлээр дээд сургууль
төгссөн.
Нийт элсэгчдийг сонгон шалгаруулж суралцуулах бөгөөд
суралцагчдыг идэвхтэй, хариуцлагатай байлгах үүднээс 200,000 төгрөгний барьцаа
аван ирцийн 70% хангасан тохиолдолд буцаан олгох бөгөөдамжилттай
суралцсан 5 суралцагчдын барьцаа мөнгийг 50%-иар өсгөж буцаан олгодог.
Барьцаа мөнгө өгөх боломжгүй сурах
эрмэлзлэлтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулна.
Мэргэжил дээшлүүлэх сургалтад:
- Барьцаа мөнгө авахгүй
- Төрийн албан хаагч хувийн байгууллагуудын
мэргэжилтэнд зориулсан мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх
сургалт.
Оффис хэрэглээ
- Сургалтыг зорьж ирсэн хүн бүхэнд нээлттэй үнэ
төлбөргүйгээр сургана.
Бүртгүүлэхэд хэрэг болох зүйлс:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 1% цээж зураг
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд
байгуулагдаж буй \”Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д Компьютерийн
үндсэн хэрэглээний сургалтыг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 4дүгээр
сарын 27-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд Даваа, Лхагва, Баасан гарагийн
18:30-19:50 цагуудын хооронд үнэ төлбөргүй зохион байгуулна.
MKIT сургалтын төвнь мэргэжлийн анги хичээллэх Галактик
танхимд 46 хүн, Бархасбадь танхимд 36 хүн, бизнес Инкубатор орчин болох Луна
танхимд 12 хүн хичээллэх боломжтой.Нийт 240 м.кв хичээлийн танхим,
5 багштай, хичээлийн цагуудийг сонгох боломжгүй, Зөвхөн тогтсон цагуудад суух
боломжтой.
Эх сурвалж:Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар