БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Баотоу хотод ахуйн хэрэглээний хий дэлбэрснээс болж орон сууцны барилга нурсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Дэлбэрэлтийн улмаас зургаан давхар байшингийн нэг орц тэр чигтээ нуржээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өдрийн 14.00 цагийн орчимд болсон учир азаар оршин суугч цөөтэй байсан байна. Гэсэн ч амиа алдсан хүний тоо нэмэгдсээр тавд хүрчээ. Нурангийг бүрэн цэвэрлэж чадаагүй байгаа учир амиа алдагсдын тоо цаашид өсөх магадлалтай гэж \”Синьхуа” агентлагийн мэдээнд дурджээ. Мөн гэмтэж бэртсэн хүмүүсийн дөрвийнх нь биеийн байдал тогтворгүй, маш хүнд байдалтай байгаа аж.