Ням гарагийн орой буюу өчигдөр ОХУ-д \”авилгыг\” эсэргүүцсэн жагсаал болж өнгөрлөө. Уг жагсаалыг засгийн газрын зөвшөөрөлгүй иргэд жагсжээ. Цагдаагийнхны мэдээлснээр жагсаалд 25 мянга орчим хүмүүс оролцож Москва хотын Тверийн төв гудамжинд жагссан байна. Жагсаалд оролцогчдоос 900 хүнийг саатуулан баривчилжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэхүү жагсаал нь ойрын таван жилд болоогүй олныг хамарсан том жагсаал боллоо гэж мэдээллээ.
Жагсаалын гол шалтгаан нь Ерөнхий сайд Дмитрий Медведевийн эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгөөс үүдэлтэй гэнэ. Уг жагсаалыг Алексей Навальн удирдаж гол зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэсэн байна. Алексей Навальны хийж байгаа энэхүү жагсаалын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ сонгуулийн өмнө зориуд гаргаж ирсэн материал гээд улс төрийн зорилгоор хийж байгаа, шүүхээс ял авсан хүн гэдгийг олон нийтэд сануулжээ.