Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран \”Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг \\Extended Fund Facility\\ хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд 3 жилийн хугацаатайгаар 440 сая ам долларын санхүүжилтийг манай оронд олгохоор тохиролцсон юм.
ОУВС-аас долоон төрлийн татварыг нэмэхийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу \”Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар\” авах тухай яригдаж байсан ч хараахан батлагдаагүй байсан юм. Тэгвэл албан ёсоор ирэх тавдугаар сарын нэгнээс эхлэн хадгаламжийн хүүгийн орлогод арван хувийн татвар ногдуулна гэдгийг сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.
Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулбал төсвийн орлого энэ онд 43 тэрбум, ирэх онд 67 тэрбум төгрөг төсөвт хуримтлагдах юм байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар манай улсын төгрөгийн хадгаламж 6 их наяд 287 тэрбум, валютын хадгаламж 2.4 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Энэхүү хадгаламжийг 5610 иргэн 675 ААН-үүд эзэмшдэг юм. Хэрэв хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна гэхэд дараах байдлаар татвар авна гэсэн үг.
Та арилжааны аль нэг банкинд жилийн тогтмол 10 хувийн хүүтэй 10 сая төгрөг хадгалуулсан гэж бодье. Ингээд дараа оны эхэнд таны хүү дансан дах мөнгө нийлээд 11 сая болох боловч ирэх сараас хэрэгжих журмын дагуу таны хүүгийн орлого болох 1 саяас 10 хувийн татвар авснаар таны хадгаламж дах мөнгө 10 сая 900 мянган төгрөг болох юм гэсэн ойлголтыг өгч байна.
Үндэстэн агентлаг