“Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан амьжиргааны гамшгийн сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлж, эмзэг байдлыг бууруулах” техник хамтын ажиллагааны төсөл Сүхбаатар, Говьсүмбэр, Ховд, Завхан аймгуудад хэрэгжиж байна.
Ховд аймагт Хөгжил политехник коллежийн сургалтын хөтөлбөрт НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран боловсруулсан “Залуу малчин” сургалтын хөтөлбөрийг оруулж, орон нутагт олдоцтой түүхий эдээр малын таван төрлийн тэжээл үйлдвэрлэх цех барихад дэмжлэг үзүүлэх юм.
Харин Говь-Сүмбэр аймагт малчдын бүлгийг түшиглэн “Төлөг” брэндтэй хамтран малын үржлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. 2024 оны намар шилэн сонголтоор “Барга” үүлдрийн 50 хуц, 660 эм хонийг сонгон нийлүүлэгт оруулах замаар өсвөр хонины мах үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хэрэгжиж байгаа юм.
Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Завхан аймгийн цөм сүрэгт дэмжлэг үзүүлэх замаар Идэр сумын Мануустай багийн малчдын хоршоог түшиглэн “Нутгийн иргэдэд тулгуурласан малын үржлийн хөтөлбөр”-г хэрэгжүүлж, хоршооны засаглалд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.