БНСУ-д зорчих визийн мэдүүлэг өгч байгаа иргэд бүрдүүлэх материалд 3,5см х 4,5 см фото зураг зургаан хувь шаардлагатай гэж заасан байдаг. Тэгвэл БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улс визийн зурагт стандарт тогтоосон байна. Энэ сарын 11-нд тогтоосон шинэ стандартын дагуу зургийн өргөн: 3.5 см. урт- 4.5 см, зурган доторх нүүрний хэмжээний өргөн-2.5 см, нүүрний хэмжээний урт 3.5 см, цагаан фонтой, хоёр чих, дух ил гарсан зураг байх юм. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын зурагны хэмжээтэй адилхан зураг байхаар тогтоожээ.