АНУ-ын өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамптай энэ тэнцүүхэн өрсөлдсөн хүчтэй нэр дэвшигч бол Хилари Клинтон байсан юм. Тэрээр \”Хамтдаа урагшаа\” нэртэй улс төрийн хөдөлгөөнийг өрнүүлж байгаа аж. Түүний санаачилсан энэхүү хөдөлгөөн Трампын санаачилсан бодлогыг эсэргүүцэх зорилгоор байгуулагджээ. Хилари Клинтон өөрийн хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэхээр ажиллаж байна. Тэрээр твиттер хуудаснаа \”хүмүүсийн сонгуульд оролцуулах идэхийг нэмж өмнөх хийж байсан зүйлсээ дахин үргэлжлүүлнэ гэж жиргэжээ. Мөн түүний энэхүү санааг дэмжиж байгаа хүмүүст зориулж хандивын аян өрнүүлэхээр болжээ. Хилари Клинтон өнгөрсөн сонгуульд 66 сая иргэний саналыг авч Трамптай эн зэрэгцэхүйц өрсөлдөж чадсан эмэгтэй билээ. Мөн дээрх хөдөлгөөн ашгийн бус зориуллаллттай бөгөөд түүний сонгуулийн штаб удирдан зохион байгуулж авч явах аж.