АНУ-ын залуу дуучин Майли Сайру сөдгөө 24 настай хөгжмийн ертөнцөд танигдаж чадсан уран бүтээлч билээ. Майли өнгрөсөн сард хуучин найз залуу Лиам Хермвосттай эргэн нийлснээр түүний төлөө өөрчлөгдөж элдэв муу зуршлаасаа сална гэдгээ хэлж байсан. Майли өнгөрсөн долоо хоногт шинэ уран бүтээл болох Малибу нэртэй дуугаа гаргаснаас хойш тун даруухан имиж бүрдүүлсэн гэлтэй. Нэг хэсэг олон шар хэвлэлийн бай болж байсан Майли найз залуудаа өгсөн амлалтдаа хүрч өөрийн өнгө төрх, гадаад хувцаслалтдаа нэлээдгүй анхаарах болсон. Түүний Billboard-д өгсөн ярилцлагадаа зүгээр л хөгжилтэй байхын тулд олон зүйлийг туршиж үзсэн. Гэхдээ өөрчлөгдөхөөр шийдсэн гэж хэлжээ.Майлигийн хамгийн шүүмжлэл дагуулсан \”Wreaking ball”нэртэй уран бүтээл байдаг. Харин Майли энэ удаа уран бүтээлийнхээ өнгө төрхийг эрс өөрчилсөн бололтой.