Японы хааны удмын гишүүн, Мако гүнж жирийн
иргэнтэй гэрлэж, өөрийн хаан удмын байр сууриас татгалзаж байгаа тухайгаа
мэдэгджээ.
Эзэн хаан Акихитогийн зээ охин Мако хуулийн
фирмийн ажилтан, Кей Комуротой хамт сурч байхдаа танилцаж, улмаар сүй тавьсан
байжээ. Тэгвэл Японы эзэн хааны хуулинд хааны удмын байр сууриа бүр мөсөн
орхисон тохиолдолд жирийн иргэнтэй гэрлэх боломжтой гэдэг байна. Энэ дагуу гүнж
Мако байр сууриасаа татгалзсан байна.
Эзэн хаан Акихото нас өндөр болсон
шалтгаанаар хаан ширээнээсээ буух хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч түүнийг огцрох
боломжийг олгох хууль эрх зүйн боломжийг судалж байгаа. Хэлэлцэж буй хуулийн
дагуу хаан ширээг зөвхөн эргэтэй хүн залгамжлах ёстой. Одоогоор өв залгамжлах
боломжтой дөрвөн хүн байгаа аж. Тэдгээр нь Акихотогийн хүү, хунтайж Нарухито
болон хунтайж Фумихито, Хисахито/ Фумихитогийн хүү/ мөн эзэн хааны дүү Масахито
нар юм.