Ялыг нь эдэлж яваа боловсролтой генсекийн ямбыг гудамжны жагсагч эдэлж, Ерөнхийлөгчийн сэнтий руу сарвайж, намын даргынх нь намирсан туг нь болчихоод байхад Ж.Эрдэнэжамъянгийн дотор арзгар л байгаа биз. Гэсэн ч Г.Шийлэгдамбадуулчих вий гэсэн айдастай тэрээр Фенг шү С.Ганбаатарын сүүдэр дор нулимсаа тэвчин, байгуулагдаад 6 жил болсон намаа 100 жилийн түүхтэй ууган хэмээн залж суугаа нь тэр.
Харин эрхэм \”Фенг шү\” С.Ганбаатар хүний хотонд эзэн суугаад, улсын эцэг болохоор санаархаж буй бол ядаж нэр нүүрийг нь зээлж, нэр дэвшиж байгаа намынхаа байгуулагдсан он, гишүүдийн тоо, дарга, цэрэг, үүх, түүхийг нь мэдэж байж дуугарах ёстой баймаар.
Монголын ард түмэн яаж ч доройтлоо гээд улсаар нь хулхиддаг, хятадын соёлыг монголд нутагшуулж, хонжоо харсан, эрх мэдлийн төлөө 10 нам дамжихаас сийхгүй С.Ганбаатар мэтийг төрийн тэргүүнээрээ залахгүй нь тодорхой. Чухал нь богино хугацааны сурталчилгаатай сонгуулиар монгол улсын нэрийг дэлхий нийтэд багахан шиг шившиглээсэй хэмээн халаглаж байна.
Ж.Сондор