Гүрж улсын хилээр нэвтэрч буй жуулчдыг бүртгэх ажлын хажуугаар тэднийг давхар тоолж, яг 6 сая дахь жуулчинд итгэмээргүй гэнэтийн бэлэг барьсан байна. Энэ л аялагчдыг, жуулчдыг татах арга юм. Манайд бүртгэж, тоолдог систем бий болов уу? Заавал 6 сая дахь нь яах вэ. Гэхдээ л нэг жуулчинг сонгож аваад цагаан идээгээр дайлж, Чингис хааны өлгий нутгаар аялуулчихад тэр хүн дахин хэчнээн хүнийг дагуулж ирэх бол. Мөн Монгол Улсын талаар ямар сайхан сурталчилгааг хийх бол. Сошиал хөгжсөн энэ үед аялагчдыг татья гэвэл Гүрж улсын хэрэгжүүлж буй арга технологийг туршаад үзэхэд гэмгүй биз.