Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газын зурвасын талаас илүү хэсгийг Израилийн арми хяналтдаа авахыг үүрэг болгосноо мэдэгдэв. Энэ нь Хамас бүлэгт дарамт нэмэх зорилготой гэж тэр хэлжээ. Нетаньяхугийн хэлснээр Израиль одоогоор Газын 60 орчим хувийг хянаж байгаа бөгөөд үүнийг 70 хувь хүртэл нэмэхийг хүсэж байна.
АНУ-ын дэмжлэгтэй энхийн төлөвлөгөөний хүрээнд Израиль болон Хамасын хооронд өнгөрсөн оны аравдугаар сард гал зогсоох хэлэлцээр эхэлсэн. Гэвч зарим бүс нутагт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Газын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш 922 хүн амиа алдсан байна. Израилийн арми үе үе агаарын цохилт болон дайралт хийсээр байгаа аж.
Энхийн төлөвлөгөөнд Израилийн цэргийг Газын бүсээс гаргах, мөн Хамасыг зэвсгээ хураахыг тусгасан боловч одоогоор томоохон ахиц гараагүй байна. Газад хүмүүнлэгийн байдал маш хүнд хэвээр байгаа бөгөөд олон хүн гэр оронгүй болж, майханд амьдарч байна.





































































