“Эрин зууны бахархал Эрдэнэт” 50 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотын 30 гаруй мянган айл өрхөд гарын бэлэг хүргэхээр бэлтгэж байна. Түүхт ойн хүрээнд айл өрх бүрт хүргэх энэхүү бэлэг нь орон нутгийн үйлдвэрлэгч уул уурхайн “Эрдмин” ХХК-ийн үйлдвэрлэсэн зэс уртасгагч залгуур байх юм.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, чанар, аюулгүй хэрэглээг эрхэмлэсэн энэхүү бүтээгдэхүүн нь Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлгэдэл, дурсгал болон айл өрхүүдэд хүрнэ. Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэл 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
“Эрдмин” ХХК нь Лондонгийн металлын биржийн шаардлага, Олон улсын ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо, Монгол Улсын MNS IEC стандартын шаардлагад нийцсэн, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч юм.
“Эрин зууны бахархал Эрдэнэт” 50 жилийн ойн баяр наадмын бэлгийн багцыг орон нутгийн аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид болон иргэдээс худалдан авч буй нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг б








































































