Эрх баригч намынхны зодоон энэ өдрүүдэд улам ширүүсэхийн хэрээр улстөрчдийн хэн нь хэн бэ гэдэг баг хууларч байна.
Канад улсад суралцаж байгаа гэх Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар өнөөдөр /2026.09.16/ нүүр номын хуудсаараа дамжуулан тун ноцтой мэдэгдлийг хийж амжлаа. Тэрбээр “Dominus Prostitutus гэж латинаар эр янханг нэрлэдэг. Манай улстөрчид дотор олон ийм хүмүүс байгаагийн хамгийн их орлого олж үйлчлүүлэгчээ олон сольж байгаа эрэгтэй янханаар Лодойсамбуу тодорчээ. АПУ Батсайханаас өчнөөн зардлаа даалгаж тэжээлгэж байгаад MCS Оджаргал дээр очиж орон сууц өрхийн орлогоо даалгах болсныг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Нэг хэсэг Лу.Ганаагийн хэвлэл ч хариуцаж явсан нөхөр.
Харин өнгөрсөн зун Аварга тосон рашаанд байрладаг Ерөнхий сайд Н.Учралын хувийн амралтад У даргатай 3 хоноод янаг хайртай болсон зайтай эрээ.
Засаг тогтвортой байх ёстой…. Энийг хорьж шалгаач… гээд л. “Эрдэнэс Тавантолгой” гэж саалийн үнээтэй мань Ерөнхий сайд Лодой байтугай бүх шантаажчингуудаа амаар нь гулгитал угжиж байна. Нөгөө хэд нь ч өдөр шөнөгүй Засаг огцрох ёсгүй гэж амь тавин орилж хэнийг ч хамаагүй гүтгэх доромжлох өдөр тутмын ажлаа сайн хийж байна даа. Лодой ч тэр бүх шантаажчид У даргадаа хэнийг яллах, хорих зааварчилгаа сайн өгөх юм. Инээдтэй ч юмдаа. Лодой я…… д хэлэхэд ах нь чам шиг пацаанаар хаана суралцах яаж амьдрахаа заалгахгүй. Хийсэн хэрэг байхгүй. Би чам шиг хэдэн жил тэнээд хоосон гуяаа ганзагалж очихгүй. Сурвал сурсан шиг сураад очно.
Эрхэм Ерөнхий сайд Н.Учралд хэлэхэд урьдах ажлаа хийгээчээ. Эдийн засаг элгээрээ хэвтчихээд байна. Аж ахуйн нэгжүүд чинь модоо барьж байна. Ам ажил чинь байнга зөрнө. “Эрдэнэс Тавантолгой” дээр ямар томилгоонууд хийгээд яаж байгааг чинь түмэн ярьж байна лээ шүү. Аман дээрээ олон улсын нээлттэй компани болгоно би ард түмнийхээ талд бла бла. IPO гаргахаар царайны хүмүүс та томилоогүй бналээ. Олон улсын аудит оруулаагүй бнлээ. Бүтэхгүй ээ. Нохдоороо намын нөхдөө уруулдаг дайруулдаг ажлаасаа түр хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хийлдээ” гэв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ч дуугүй суусангүй “Юу ч заалгаад нэмэргүй уурын мунхаг усан толгой байж бас сурч байна гэчихэж. Зүгээр олон юм хуцалгүй улсын мөнгө олж ир. Чиний хулгайг Монголчууд төлөхгүй шүү!” гэж хариу барив.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэрээ нам дотроо ширүүсэж байгаа зодооныг “Б.Энхбаяр нарын далдакуудаас боллоо” гэж нэр заасан. Мөн “Н.Учрал өөрөө улс төрийн дүгнэлт хийх ёстой. Бүх хариуцлагатай ажлуудыг хийж үзсэн. Өөрийн тооцоогоор улс төрөө хийхгүй бол хүний тооцоогоор, хүний гар хөл болж энэ том нам ажиллаж болохгүй” гэж хэлсэн юм.
Засгийн газар огцрох нь цаг хугацааны асуудал болж хүндэрч байгаа эгзэгтэй үед Хууль зүй дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан өчигдөр “Улс төр, бизнес, хуулийнхнаас бүрдсэн мафийн бүлэглэл урьд хожид байгаагүй аюултай ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа тул ойрын хугацаанд УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийнэ” гэж мэдэгдсэн. Харин энэ мэдэгдлийг хийхээс урьтаж Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдыг чөлөөлсөн нь мафийн бүлэглэлийнхэнд давуу тал олголоо гэх асуудал хөндөхөд ч хүргээд байна.










































































