Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар шинэ захирагч Б.Пүрэвдагвад хандан нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа хэд, хэдэн төслүүдийг үргэлжлүүлэх шаардлагатай талаар хүсэлтийг цахим хуудсаараа дамжуулан дайв. Тэрбээр “Улаанбаатар хотод нэн тэргүүнд шийдэх хоёр асуудал бий. Авто замын түгжрэл, агаарын бохирдол. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг орон сууцжуулах хэд хэдэн том төслийг хөдөлгөсөн юм.
Сэлбэ хот, Баянхошуу, Шар хад, Ханын материал гээд олон байршилд газар чөлөөлж, яндан буулгаж, бүтээн байгуулалт эхлүүллээ. Баянхошуу, Шар хад дэд төвийн хүрээнд баригдаж буй ногоон орон сууц эхнээсээ ашиглалтад орлоо. Сэлбэ хотын барилга цутгалт 9-р давхартаа орж байна. Дамбадаржаагийн станц удахгүй ашиглалтад орж, тухайн орчмын дэд бүтцийн хангамж тэр чинээгээр сайжирна.
Хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад эдгээр төслийг заавал үргэлжлүүлээрэй гэж захих байна. Учир нь, энэ ажил бол Улаанбаатар хотын нийт иргэдийн хүсэл, зорилго юм.” гэв.






































































