УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хуульд зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал сайдад нэр дэвшигчээс шүүгчийн цалинтай холбоотой асуулт асуухад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ингэж хэлэв.
Тэрбээр, Тэмүүлэн гишүүн зарим асуултад хариулах ёсгүй юм. Х.Баасанжаргал гишүүн шүүгч нөхөртэй. Ялангуяа шүүгчийн цалингийн нэмэгдлийн тухай асууж байгаа нь ашиг сонирхлын зөрчил болно. Тэмүүлэн сайд гишүүдээ судлаад хэн ямар ашиг сонирхлын зөрчилтэйг мэдэж, зарим асуултыг хариулах хэрэггүй.
Баасанжаргал гишүүн өмнө нь шүүхийн талаар хэд хэд асуухад нь “Та ашиг сонирхлын зөрчилтэй шүү” гэж би сануулж байсан. Сонирхлын зөрчлийн тухай хуулийг үүгээр сануулж байгаа юм гэлээ.











































































