УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж хэлэлцлээ. Шинээр томилогдох гэж буй сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.
Г.Тэмүүлэнгийн танилцуулга:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
-
2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
-
2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
-
2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
-
2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
-
2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
-
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
-
2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
-
2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
-
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
-
2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
-
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
-
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан түр засварласны дараа Засгийн газрын гишүүнийг парламентад тангараг өргүүлэх ёслол боллоо.
Ингэснээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурснаар Г.Тэмүүлэнгийн бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм.












































































