Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөллөө. Тэрбээр үүний өмнө 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын үед Шадар сайдын албан тушаал хашиж байсан юм. Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас ХЗДХ-ийн сайдыг чөлөөлсөн асуудалд ямар байр суурьтай байгааг тодруулахад, Харамсалтай байна. Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу. Бид хоёр хоёр ч Засгийн газарт хамт ажиллаж байсан гэв.










































































