• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 26
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

    Шүүгдэгч Б.Эрдэнэсүх эхнэр Н-г удаа дараа зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгожээ

    Боловсролын Зээлийн Сангаас олгосон 11.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлүүлжээ

  • Улс төр

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Б.Пүрэвдорж: Шүүгч нөхөртэй гишүүн ялангуяа шүүгчийн цалин нэмэхтэй холбоотой асуудал ярьж болохгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

No Result
View All Result

by undesten
2026-09-17 16:55
in Нийтлэл, Утга зохиол
0
Орхон дээр уулзъя
SHARETWEET

Дурдан шаргал харгуйг навчис үсэргэн туучиж явна. Намайг тэнд ер бусын нэгэн учрал хүлээж байгаа ч юм шиг…

“Сайхан” гэх нэр айраг амтагдаж сонсогддог. “Сайхан”-ыг зорих шалтгаан намар болохоор яагаад ч юм аман дотор хар аяндаа л орж ирээд байдаг… хэдэн жилийн өмнө ийнхүү бичиж байсан нийтлэлийн минь мөрүүд санаанд орж ирэв.

Урд минь нутгийн зам санаа сэтгэлийг хөглөн хөглөн хөвөрч байгаа учраас тэр биз ээ.

Сайхан гэх нэр шигээ сайхан тэр суурин яг одоо хөхүүртэй айраг шигээ л шуугиж байгаа даа.

Гэрт гадаагүй айраг сэнгэнээд л тэндэхийнхэн ер нь хоол иддэг ч юм уу, үгүй ч юм уу гэлтэй. Лав архи зарах хэрэггүй газар шиг санагддаг. Улаан мотоциклтэй, улаан царайтай харчуул нь давхилдаад л…Машинаас авгай хүүхнүүд шаагилдан бууж ирээд л.

Нуураа чи хөлдөх гээд л байна уу даа
Нугас гэдэг амьтан чинь хөөрхий боллоо шүү дээ…ай л хөөрхий минь дээ хө…гэх гансарсан дуу айлуудын гэрээс хангинаад л… цаанаасаа л нэг тийм цалгисан газар санагддаг юм.

Намрын дунд сарын шинийн арван тавны шөнө Сайханыхан орон гэрээ орхиод эр эмгүй Орхон голынхоо эрэгт очицгоодог гэх сонин яриа сонсогддог байлаа. Чухамхүү энэ яриа намайг тийшээ дуудсан гэхэд болох юм.

Удахгүй мөнөөх намрын дунд сарын шинийн арван таван болно.

Өвс хадлангаа базааж аваад, айраг сүүгээ хурааж дуусаад, гүүгээ тавьж барлах ёслол гэдгээ айл саахалтаараа хийж шувтрахын алдад үлгэр домгийн юм шиг нэгэн гайхалтай шөнийг тэмдэглэцгээдэг. Шинийн арван тавны саран чанх дээр мандах дүн шөнө Орхоны усанд бүсгүй хүн ордог. Тэгж орсон бүсгүй хамаг л өвчин зовлонгоо үлдээж, ариусдаг юм байх. Намрын даргисан хүйтэн голд авгай хүүхнүүд нь үс гэзгээ задлан орцгоож, уснаас гарч ирэнгүүт нь эрчүүд нь халхгар том дээлэндээ ороон авч, шөнөжин тэндээ дуулалдан наргицгаадаг гэх. Ийм нэгэн сонирхолтой үйл явдлыг нүдээр үзэх гэсэн хүслэн Сайханы зүг салхи татуулан давхих шалтгаан минь болж, нэг намар би тийшээ зорьсон билээ. Дөнгөж ноднин болсон явдал ч юм шиг, үйл явдал нь өнгө будагтайгаа тунаран орж ирж байна.

…Тэмдэгт шөнийн урд өдөр сумын төвд хүрлээ. Булганы хойд талын сумдын сургуулиуд Сайханы төвд цуглаад урлагийн бага наадам гээчийг тэмдэглэж байгаа гэнэ. Машин тэрэг хөлхөлдөөд ерөнхийдөө энэ жижигхэн суурин хөдөлгөөн орчихжээ. Таараад амар мэнд мэндсэн эхний хүн л за, усанд орох гэж явна уу гэх . Дээрх учралын сураг хол ойргүй түгэж, тэмдэгт шөнийг үзэхээр тэр сууринг зорьдог машин тэрэгний цуваа олширсон бололтой. Айрагны сав ачсан машинууд хөтөл дээгүүр даван орж ирсээр л байв. Ийнхүү сумын төвийн нэгэн үдэш яах ийхийн зуургүй өнгөрч, товлосон өглөө гадаа ирчихсэн жингэнэж байлаа.

Орой “Орхон дээр уулзъя” гэх гоёхон болзоо гудамжаар дүүрэн. Хүмүүсийн яриаг чагнаж байхад бүгдээрээ л тэнд нүүж очих нь уу гэмээр.

Гэвч энэ өдөр ер бусын хүйтэн байсанд сэтгэл жаахан түгшиж байлаа. Ийм хүйтэн байхад усанд яаж орцгоодог юм бол. Хүмүүс тийшээ очихгүй байвал яанаа.

Би чинь тэрийг л үзэж харах гэсэн саваагүй хүсэлд хөтлөгдөн байж, тэртээгээс наашаа жирийсэн хүн шүү дээ.

Намрын дунд сарын шинийн арван таван.
Ингээд хүрээд ирдэг байжээ. Энэ ертөнцийн хамгийн гоо шөнө. Монголын хамгийн урт, хамгийн хүйтэн, хамгийн цуутай гол. Эргийнх нь хоёр талаар энд тэндгүй гэрэл улалзана. Ороож урссан Орхоны хөндий энэ намрын хамгийн тансаг шөнөө угтаж байгаа нь энэ.

Арван тавны сар Орхоны дээрээс асгарч харагдана. Айраг цагаагаа базааж, ааруул ээзгийгээ хүүдийлж аль байдгаараа бэлдэж бэлдэж ирсэн атлаа сар дээшээ мандах тусам авгай хүүхнүүд шөнийн голын хөвөөнд яанаа, ийнээ болон айлгүйтцгээх нь цаанаасаа л зохисон, сонжиж шоолохын аргагүй сонгодог явдал юм шиг. Угаасаа л орох нь тодорхой. Усанд орох гэж ирсэн нь үнэн атлаа нудралцан тас тас хөхөрцгөөж цаанаа л нэг намжиртай аяглацгаах нь бүсгүй хүний байгалийн шинжийг ядаж цөхөх юмгүй ил тодхон үзүүлээд л, би өөрөө эмэгтэй хүн биш юм шиг л тэднийгээ гаднаас нь сонжин инээвхийлж суулаа. Гайхалтай юм аа…

Тэгж байснаа уруул чимчигнүүлсэн намрын ид шидтэй айраг дотрыг нь бас чимчигнүүлэв үү гэлтэй өнөө хүүхнүүд шаагилдан дээл хувцсаа тайлцгааж, шөнийн Орхоны урсгалд галбираа зурцгаасаар явж орцгоодог юм байна. Голын урсгал руу өлмий дээрээ цөмцгөнөлдөн орж яваа тэр хүүхнүүдийн дээр энэ ертөнцийн хамгийн гоё сар мандаж, байгаль дэлхий эгэлгүй нэгэн зургийг буулгаж байлаа.
Асгарсан цагаан сарны туяатай хамт Орхоны урсгал долгилж, эрэг рүү нь хэсгээрээ шуугилдан орж яваа суурингийн хүүхнүүд сүрэг цагаан хун шиг гоо үзэгдэнэ.

Намрын дунд сарын шинийн арван тавны шөнө ертөнцийн гоо сайхан үүдээ нээх ч агшин юм шиг. Хацар нүүрийг шөнийн хүйтэн салхи жингэнэн ороолгож, өвс ногоо шүүдэр татан дарайж, голын ус нүцгэн биеэрээ гүйгээд ороход байтугай хуруу дүрэхэд осгоочихмоор жихүүн шөнө суурингийнхан тэнд цуглараад зузаан дээлэндээ ороогдон хултай айрган дотроо сарыг тунарсан цэнхэр туяатай нь хамт аягандаа хөвүүлэн ууцгааж сууна.

“Энэ ертөнцийн хамгийн нажидтай амьтан бол бүсгүй хүн юм шүү дээ. Намрын дунд сарын шинийн арван тавны сар чанх голлохдоо Орхоны урсгалд хамгийн сайн энергээ асгадаг. Ийм үед нь эмэгтэй хүн орж сэтгэлийн тамаа Орхоны урсгалд сэгсэрч орхиод гарвал сайн. Орхоныг эр гол ч гэдэг. Бүсгүй хүнд сайн гэж ярьдаг дом эндээс эхтэй биз”…хэмээн нэг хижээл настай эмэгтэй надад хуучилсан юм. Бүсгүй хүн сэтгэлийн тамаа сэгсрээд гардаг байх даа ч яахав дээ. Үг ч гэж үг. Шөнө ч гэж шөнөө. Цээжиндээ ийм гайхалтай цэц тээж явдаг ард түмэн монголоос өөр хаа ч таарахгүй санагдана.
Хорвоо ертөнц гараараа барьж аваад ч итгэхийн аргагүй түмэн янзын илбэ жидтэй. Тэрний нэг нь энэ байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч байсан хожим нүдэнд харагдаж, сэтгэлд үзэгдэн, басхүү дурсамж хөглөн байх гайхам сонин дүр зураг надад лав нэгээр нэмэгдсэн.
Сайханыг сайхан болгож байдаг суурингийнхны халуу оргисон тэр амьдралд шингээд үлдчихмээр ч юм шиг.
Газар дэлхийгээ ухан төнхөж, хамаг баялгаа бульдозердон авч буй, хэрүүл тэмцэлтэй, цөвүүн гэмээр энэ үед ард түмэн аргаа бараад өөртөө жаргал зохиож байна уу гэсэн эргэлзээ ч төрөх шиг .
Том цагаан саран аажуухан доошилж байлаа.
Ай хө… Асгаруулан чиг уйлаад яах вэ…
Амар болоод мэнд л суувал уулзана шүү дээ… алдрай минь … Эрсийнхээ энгэрийг налж халамцсан хүүхнүүд ийнхүү дуулж байна. Эрх ч амьтад юм бол доо..
Энэ бол тэдний бий болгосон ертөнц, тэдний цуглуулж яваа аз жаргал. Амьдралаа гоё болгохын тулд бодож олсон үлгэрийн цаг нь гэж би өөртөө шивнэсэн. Угаасаа ямар нэгэн төр засаг биш аливаа нутаг нугынхан өөрсдийн гэх гоо сайхныг өөрсдөө л бүтээдэг шүү дээ.
Өнөө жилийн тэр өдөр энэ сарын 23 нд тохионо гэнэ.
Одооноос л хөлд хий ороод, дахиад нэг явчихмаар ч юм шиг, ахиад нэг оччихмоор ч юм шиг адын хүсэл төрнө.
Манхан цагаан саран магнай дээр нь гийж байхад , манай хэд ирчихсэн дүнгэр дүнгэр хүүрнэлдэж байхад, гялбалзсан шөнийн туяа уснаас нь ч тэнгэрээс нь ч ойж байхад нь, гялтайсан шаргал хуйхыг жигтэйхэн нямбай хувааж байхад нь буугаад нэг очихсон…

2010 он Үндэсний шуудан сонин
Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг

ShareTweet

Related Posts

Инфляцийг бут ниргэгч
Нийтлэл

Инфляцийг бут ниргэгч

2026-08-13 20:52
Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…
Нийтлэл

Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…

2026-02-19 12:08
“Халуун элгэн нутаг” дууны үгийн орчуулга, тайлбар
Нийтлэл

“Халуун элгэн нутаг” дууны үгийн орчуулга, тайлбар

2026-02-12 17:41
}

Шинэ мэдээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

by undesten
2026-09-25 16:41
0

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

by undesten
2026-09-25 11:18
1

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

by undesten
2026-09-24 18:50
0

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

by undesten
2026-09-24 13:54
0

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

by undesten
2026-09-24 13:44
0

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

by undesten
2026-09-24 13:34
0

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

by undesten
2026-09-24 13:20
0

“Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

“Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

by undesten
2026-09-24 13:14
0

Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад шашны байгууллагуудад тохиолдож буй бэрхшээл АНУ-ын ЭСЯ-ны санааг зовоож байна

2026-09-24 13:09
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай