Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Бид өмнө нь гадаад зээлээр хэрэгжүүлж байгаа хоёр том төслөө төсвөөс гадуур гаргасан нь том алдаа байсан. Бид төсвөөс гаргаснаар өөрөө өөрсдийгөө хуурч байгаагаас өөрцгүй. ХЗДХЯ салбар ч бас гадаад зээлтэй, авсан зээлээ ашиглаж чаддаггүй. Өөрсдөдөө тавьсан чөдөр тушаагаа сулламаар байна.
Сайдын нүдээр хараад хууль зөрчиж болно гэсэн үг биш шүү. Н.Учрал, Г.Тэмүүлэн гээд ийм сайхан залуучууд… Та нар бэлэн мөнгө тараав аа! Тэгж болохгүй шүү. Нийгэмд ийм мэдээлэл өгөөд байж болохгүй. Ямар хэлбэрээр авмаар байна вэ гэж иргэдээсээ асууж болохгүй. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэрэгжүүл, харин түүнээсээ эрүүл мэнд, орон сууц, боловсролд зарцуулах эрхээ эдэлдэг, бусад улс орны жишгээр тэтгэвэрийн насанд хүрэхээрээ нэмэлт тэтгэврээр авдаг байхаар зохицуулах хэрэгтэй. Түүнээс биш баялгын сангаар тэтгэврийн сангийн алдагдлыг дарах гэсэн зүйл биш. Хүн бүрд тэгш хүртээмжтэй, хүн бүр хувь хүртдэг хуулийн хэрэгжилтийг бид бий болгох ёстой болохоос биш сонгууль дөхөхөөр попроод, бэлэн мөнгө тараагаад байх юм бол энэ улс орон чинь хэцүүдлээ.
ХЗДХ-ын сайд Г.Тэмүүлэн:
Төр, төсөв нь томроод хөгжсөн улс байдаггүй. Эсвэл өр зээл, төсвийн тэлэлтээр эдийн засгийн эрүүл өсөлтийг бий болгодоггүй.









































































