УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсөв болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвийн хэлэлцэн батлахыг хууль заасан байдаг.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн тав дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тухай хуулийг зүйл заалт бүрээр нь уншиж танилцуулснаар эцэслэн батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа.
Санал хураалтад 111 гишүүн оролцсоноос 91 нь буюу 82 хувийн саналаар ирэх оны төсвийг баталлаа.












































































