Баян-Өлгийн аймгийн Алтай сумын нутагт байрлах тусгай хамгаалалттай газраас
ХХЕГ-ын 0165 дугаар ангийн хилчид баавгай агнасан этгээдүүдийг баривчилсан
талаар мэдээлэл цацагдах боллоо. Тодруулбал, Тусгай хамгаалалттай Ёлт хэмээх
газар Алтай сумын байгааль хамгаалагч Б, Ёлт тусгай хамгаалалттай газрын улсын
байцаагч С, багийн Засаг дарга Ш баавгай агнасан нь олон нийтийн анхаарал татаж
байгаа билээ.
Хэрвээ Хүрэн баавгайг зөвшөөрөлгүй агнасан бол хуулиар 13-18 сая төгрөг
төлөхөөс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний торгууль ноогдуулдаг байна. Харин хуулийг сахиулах ёстой
байгаль хамгаалагчид энэ хэрэгт холбогдсон учраас хариуцлагын хэмжээ өндөрсөж
магадгүй аж.
Уг нь хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Гэвч манайд энэ төрлийн гэмт хэрэг
дарагдаад өнгөрөх тал ажиглагддаг. Жишээ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тусгай
хамгаалалттай газарт баавгай агнасан зураг олон нийтэд цацагдсан.
Гэтэл түүнд
ямар ч хариуцлага, шийтгэл оногдуулаагүй. Эндээс энэ төрлийн ан хийгээд
хариуцлагаас мултарч болдог гэдэг сэтгэхүйг иргэдэд суулгаж байна.
Амар