Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан \”Жилийн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Азийн хөгжлийн банкнаас 2015-2016 онд манай улсад нийт 272 сая ам.долларын холимог буюу хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгийг хуваарилжээ. Тус банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба 2 хувийн хүүтэй байна.