Eрөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатын Засгийн газар яг одоо Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаа аж. Эдгээр асуудлын дотор багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага, төсвийн тодотгол зэрэг талаар хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэвч ЗГХЭГ-аас хэлэлцэж буй асуудлын дэлгэрэнгүй сайтдаа байршуулсангүй.