• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

    Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно

    Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

  • Улс төр
    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

    Л.Гантөмөр: Маш олон асуудлыг Засгийн газар хөндөж байгаа ч асуудлуудаа шийдэх эр зориг алга байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

Г.Баасан: Хуваарилалтаа зөв хийдэг, монгол хүнээ хайрладаг төртэй байхыг хүснэ

by
2017-09-25 09:36
in Үндэстэн
0
SHARETWEET

\"\"

Хуульч,
Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн дарга Гэлэгийн Баасантай цаг
үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр авлигаараа гаарсан Монгол Улсын ирээдүйн төлөө
ихээхэн санаа зовж албан тушаалтан, эрх баригчидтай сүүлийн 10 гаруй жил тэмцэж
яваа юм.

-АТГ-ын
Олон нийтийн зөвлөлийн даргын ажлыг таньд ихэд зохисон гэж харах хүн олон байх
шиг. Ямар ажил хийдэг газарт та оччихов?

-Манай
зөвлөл АТГ-ыг авлигагүй байлгах үүрэгтэй. Хоточ нохой, манаач нь болох учиртай олон
нийтийн байгууллага. Зөвлөлийг байгуулах үндсэн зарчим нь нийтэд танигдаж,
хүлээн зөвшөөрөгдсөн, хүний эрх, эрх чөлөөний төлөө дуугардаг хүмүүсийг олж
ажиллуулах. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн саналаар би энэ ажлыг авлаа.
ОНЗ-д Ерөнхийлөгчийн захирамжаар 15 хүн томилогдсоны нэг нь би.

–Танд
энэ ажлын саналыг тавихад хэр завтай байв. Сүүлийн жилүүдэд та тайван байдалд
шилжиж, чимээгүй болсон биз дээ?

-Би
42 насандаа монголын ахмадуудын хувь заяаны төлөө тэмцэж нийгэмд байгаа
асуудлыг нь гарган тавьж шийдүүлж ирсэн. Тухайн үед миний дэвшүүлсэн асуудлыг
хоёр намын бүлэглэл хүлээж авсан бол улс орны минь хөгжил урагшилж, иргэдийн
ялангуяа ахмад настнууд маань гэрэл гэгээтэй замаар явах байлаа. Олон нийтийн
жагсаал болохгүй байв. Тэр үеийн төр засаг иргэдийнхээ үгийг нохой хуцсанаас
долоон дор үздэг, иргэд өөрийнхөө эрх, эрх чөлөөний төлөө үгээ хэлж, эвлэлдэн
нэгдэж, жагсах цуглах эрхтэйг төр ойлгодоггүй. Тэр ойлголтыг сайжруулах, ой
ухааныг нь сэргээх ажлыг бид нар хийж чадсан шүү. Тэр үед үнэхээр нийтийн эрх
ашгийн төлөө шударгаар, сэтгэлээсээ жагсдаг байсан. Одоо жагсаж, цуглахгүй улс
гэж алга. УИХ-ын гишүүд ч гэсэн биднээс суралцаад жагсаал зохион байгуулдаг
боллоо. Энэ бол хамгийн эрүүл үйлдэл юм. Бид яагаад Үндсэн хуулиар олгогдсон
эрхээ эдлэж чадахгүй, ажил дээрээ, гэртээ хов яриад суугаад байдгийг бага ч
гэсэн өөрчилсөн байх.

-Эргээд
харахад жагсаал зохион байгуулсны үр дүнг юугаар хэмжиж болох вэ?

-Монгол
Улсын газар, түүний хэвлийн баялаг лиценз нэрээр 50-хан мянган төгрөгөөр
үнэлэгддэг байсныг ил тод болгосон. Харийнханд газар, нутгаа лиценз нэрээр
50-100 жилээр өгснийг бид мэдэж авлаа. Монголын ахмадууд тэтгэврээ нэмүүлэх
асуудлыг төрийн анхааралд аваачиж, № 1 асуудал болгож чадсан. Олон хүүхэдтэй
ээжүүдийн асуудлыг нааштайгаар шийдэж, монголын үрс олон болох зорилтоо
биелүүлэхээр явж байна. Бууны сум сөрж явсан ахмад дайчдын амьдралын чанарыг
дээшлүүлж асуудлыг хуульчлан шийдүүлсэн. Нийтийн төлөө амьдралаа зориулсан
хүмүүс төрийн хайр, халамжийг эдлэх ёстой гэдэг утгаараа бид үзэл санаагаа
хуульчилсан. Ахмад настны хууль гэж Соц нийгмийн үеийн юм байсныг орчин цагт нь
тохируулан шинэчлээд, олон улсын гэрээ, конвенцид таацуулан батлуулан өнгөрсөн
долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн гэх мэтээр зорилтот бүлэг дундаас
ахмадууд маань аврагдсан. Миний хувьд олон нийтийн төлөө тэмцээд үр дүнтэй 10
гаруй жилийг ардаа орхисон.

56
насандаа магистр цолтой, өмгөөлөгч боллоо

-Сүүлийн
жилүүдэд та гудамжинд жагсахаа больж эрдэм номын мөр хөөж \”номхорсон”. Хүсэл
байгаа цагт хэзээ ч гэсэн оюутан болж ромбо зүүж болдгийг харуулах гэв үү.
Амьдралын шаардлагаар өмгөөлөгч болов уу?

-Бид
эрхзүйт төрийн үед амьдарч байна. Би хуульд заасны дагуу амьдрах гэж олон
бэрхшээлтэй тулгарч, надад өмгөөлөгч олдохгүй тэр хүнд үеийг үзсэн. 50
настайдаа би МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн ороод 56 насандаа магистр цолтой,
өмгөөлөгч боллоо. Сурахад насны хязгаар хамаагүй. Хүн үхэн үхтлээ аливаа бүхэнд
суралцдаг гэж би боддог. Манай улсад хүний эрхийн асуудал үнэхээр харанхуй, эрх
нь зөрчигдөж амьдрал нь там болсон иргэн олон. Тиймээс энэ бүхний төлөө би
ажиллах ёстой гэсэн бодол байнга намайг дагасаар л. Хүний эрх зөрчсөн маш олон
хэргийг уншиж, танилцаж, туслах гэж хичээж явлаа. Манай хуулийн байгууллагын
хэрэглээ маш алдаатай, хуучинсаг журам, намын дохиураар хөдөлдөг төрийн
тогтолцоо хэвээрээ байгаа. Монголчууд цөөхүүлээ. Биенээ хүндэлж болно доо.
Монгол хүн шүү гэж харахаас түрүүлээд ямар албан тушаалтай юм, мөнгөтэй юу, аль
намынх вэ, хэл ам татлах уу гэх мэтээр бичигдээгүй хуулиа мөрдөж соц нийгмийн
тогтолцоо үндсээрээ тасраагүй л байна. Монгол Улсын газар шорооны төлөө,
ахмадуудаа өмгөөлөн тэмцэж явахдаа таван удаа Ганц худагт хоригдож байлаа.
Намайг өмгөөлөх итгэл үнэмшилтэй өмгөөлөгч олдохгүй, эх орондоо байж эмгэнэлтэй
байгаа биз дээ. Энэ мэт олон шалтгаанаас болоод би хуульч, өмгөөлөгч
мэргэжилтэй болж өөр шигээ шударга үнэний төлөө яваад хохирсон хүмүүсийг
өмгөөлмөөр байна.

-Та
хэр сурлагатай байв. Идэвхээс цаашилдаггүй оюутан байсан юм биш биз?

-/Инээв
/ Энэ талаар багш нар маань л хэлнэ дээ. Би өөрөө багш хүн. Сурахад нас
хамаагүй, хүсэлтэй байгаад арга барилаа эзэмшчихвэл болно гэдгийг мэднэ.
Багшийн их сургуулийг би социализмыг үед онц төгсөж байсан. Сурахад дуртай, би
өөрийгөө хуурдаггүй. Олон жил хүний эрхийн төлөө тэмцэж явсан маань ихээхэн
хэрэг болсон. Ялгаварлан гадуурхагдсан, шударга ёсыг хүссэн хүмүүс надад маш их
хандаж байна. Би тэр хүмүүст хууль зүйн зөвлөгөө өгсөн. Ганцхан хүний
өмгөөлөгчөөр би ажиллаж байна.

Доржзодовын
өмгөөлөгчөөр би ажиллаж байгаа

-60
тэрбумын бичлэг тараадаг Доржзодовыг та хэлж байна уу?

–
Тиймээ. Доржзодов гэж иргэний үүргээ сайн биелүүлж, юунаас ч айгаагүй тэр
мундаг залуугийн өмгөөлөгчөөр би ажиллаж байна.

-Өмгөөлөгчийн
хувьд түүнийг гэртээ хоёр хонуулсан юм уу. \”Танайд хоноё” гээд Алтантүрүү шиг үүргэвчээ
үүрээд хаалгыг чинь тогшоогүй байх нь ээ?

-2017
оны 5 дугаар сарын 31-нд би төрийн ордонд \”Төрийн эрхийг хууль бусаар
авсан”асуудлын талаар УИХ-ын АН-ын бүлгээс нээлттэй сонсгол явуулахад нь
суусан. Хүмүүсийн яриаг сонсоод үнэхээр гайхсан. Үндсэн хууль болон Эрүүгийн
хуулийн тодорхой заалтаар наадах чинь яалт ч үгүй гэмт хэрэг байна, прокурор
санаачлагаараа энэ хэрэгт эрүү үүсгэн шалгах ёстой” гэж хэлээд гарах гэтэл
УИХ-ын гишүүн Оюунгэрэл \”Энэ мэдээллийг олон түмэнд хүргэсэн Доржзодовыг хууль,
хяналтынхан хоёр жилийн турш эрүү үүсгэн шалгаж, бүх талаар нь хавчин
ганцаардуулан, хэргийг нь өмгөөлөх өмгөөлөгч хүртэл олдохгүй байна” гэсэн. Би
энэ гадуурхал, зовлонг биеэрээ амссан. Нулимсаараа, биеэрээ үзэж туулсан учраас
тэр хүүхдийг би танихгүй ч гэсэн би өмгөөлөе гэсэн.

-Дуулиант
хэргийн асуудал хэр ахицтай байна вэ?

-Монголчууд
бид хүнийг өнгөрснийх нь дараа худлаа магтдаг. Элдэв үйл явдал болж байхад
муулж, муулчаад амьгүй болсон хойно нь хөшөө босгож, хүйтэн чулуугаар ач
хариулдгаа болимоор юм. Энэ залуу амиа бодсонгүй. Нийтийн төлөө сэтгэлтэй. Улс
орныхоо төлөө гэсэн хүсэл эрмэлзлэлтэй. Эд нарт алуулчихалгүй амиа тээж ирсэн
чадварт нь нь энэ залууд би баярлаж байна. Ийм юмыг мэддэг олон хүн мэдэгдэхгүйгээр нас барж,
хөрсөн дор хэвтэж байгаа байх. Ийм хэргийг илчилдэггүй, үнэнийг нь тогтоодоггүй
учраас л… Ирвэс хамгаалж байсан хүү асуудлыг цагдаад хэлсээр байгаад цагдаад
алуулсан байх гэж харж байгаа, би. Адаг сүүлд нь хүүгийн нэр төрийг гутааж,
сэтгэцийн өвчтэй хүртэл болгож, үхсэн хүн үг хэлдэггүйг нотлосон.

-АТГ-ын
анхны дарга Дангаасүрэн гадаад яваад, нүдийг нь ухаж авчраад асуудал чив
чимээгүй болсон. Ийм аймшигтай юмыг баримтжуулаад өдийд амьд байгаа Доржзодовт
эрүүл ухаантай, улсынхаа төлөө санаа зовдог хүн бүр баярлах ёстой.

-Та
өмгөөлөгчийн хувьд ингэж харж болно. Түүний үйлдэлд эргэлзэх хүн олон байгаа.
Энэ залуу яагаад Болд ч билүү, Доржзодов ч гэлүү олон нэртэй болчихов?

-Албан
ёсоор иргэний бүртгэлийн газарт очиж Доржзодов нэрээ хэзээ ч өөрчлөөгүй юм
байна лээ. Иргэний үнэмлэх нь ч ийм нэртэй. Түүнд хоёр удаа эрүү үүсгэн
шалгахдаа иргэний бүртгэлийн байгууллагаас нэр нь өөрчлөгдөөгүйг тогтоосон.
Болд болсон түүх их энгийн. Доржзодов гэдэг нь том номын нэр гэнэ билээ. Монголчууд
өвчин ороосон хүүхдийг нэр нь хүнддээд гэдэг дээ. Өөр нэрээр дууд гэсэн юм
байна. Ахынхаа Болд нэрээр гэртээ дуудуулдаг байж. Хамт олон нь ч Болд гэцгээдэг.
Энэ нь хавтаст хэрэгт баримт болсон байгаа.

Үндэсний
телевизээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэе гээд л байсан. Гэтэл энэ
нь аль эрт бэлдчихсэн жүжиг байсан нь ард түмэнд ил болсон. Намайг хэвлэлийнхэн
дөрвөн удаа нөхрөөс маань салгасан. Манай том дарга нар Г.Баасанг яаж гутааж,
олон нийтээс холдуулах вэ гэж зүтгэдэг. Чингис хааны хэлсэн \”Том зорилготой
хүнд жижиг зүйл саад болдоггүй” гэсэн үгийг би санаж явдаг.

-Танайх
нөхөр энэ мэт цуурхалд дассан байх даа?

-Ард
түмэн худал мэдээлэлд шууд итгэсэн байх. МН 25 дугаар сувгийн \”Танай хоноё”
нэвтрүүлгийг үзээд хүмүүс намайг нөхрөөсөө салаагүйг харсан байх. Хань ижил, үр
хүүхдүүд маань миний ажилд хэзээч саад хориг тавьж байгаагүй. Манай нөхөр хэр
баргийн юм тоохгүй. Харин хэвтрийнхээ нөхрөөс салаад өөр хүнтэй суусан гэдэг
мэдээллийг сонсоод \”Зүгээр салгачихгүй бас хэвтэрт оруулчих юм аа” гэж нөхөр
маань уурлаж байсан. Надад энэ мэт шар, бор хэвлэлд гарсан мэдээтэй хөөцөлдөх
зав алга. Тэр цагаа би нийгмийн сайн сайхны төлөө зориулмаар байна ш дээ.

-Нийгмийг
сайхан болгох гэж зүтгэдэг хүн гэрийн бараа хэдийд харах вэ?

-Гэрийн
эзэгтэй болох цаг тун ховор. Би 22 цагаас өмнө харивал эртэд орно. 01 цагаас
өмнө унтвал эрт орондоо орсонд тооцогддог. Амралтын өдөр гэж надад байхгүй.
Зурагт үзэх ч завгүй унших зүйл, уулзах хүн ихтэй байдаг. Тохиолдлоор хаа нэг
хоол хийж хүүхдүүдтэйгээ хамт хооллох үед манайхан \”Энэ өдөр их аз жаргалтай
байлаа” гэдэг.

-Баасан
эмээ гэж ирээд л таныг тэтгэвэрт нь гаргах сонирхолтой хүмүүс цөөнгүй байх шиг.
Таны бодлыг сонсоё?

-Дөрвөн
ач, зээ байгаа ч би эмээгийн үүргийг гүйцэтгэх боломжгүй л явна. Хүн төрүүлсэн
хүүхдээ өөрөө л өсгөх ёстой. Харин эмээ, өвөө нь ач, зээдээ улсынхаа үлгэр,
түүх ёс заншлийг ярьж зааж, таниулах, улс орныхоо хувь заяанд яаж оролцох
ёстойг үлгэрлэх үүрэгтэй. Эмээ, өвөө нар
маань эх орондоо хэрэгтэй, зөв, хөдөлмөрч хүнийг бэлдээсэй. Ардчиллаа аврах
хүмүүсийг үлдээх ёстой.

-Та
сүүлийн үед Ардчилсан холбооны талд зогсоод байна уу?

-Надад
нам хамаагүй. Монгол Улсын хувь заяаны төлөө л би явна. Явсан ажил үр дүнтэй байх ёстой.

-Та
өнгөрсөн хугацаанд мөнгөн хуримтлалтай болсон уу?

-Байхгүй.
Мөнгөнөөс чухал зүйл цаана чинь зөндөө байна.

Шүүх,
цагдаа, прокурорын байгууллага бүгд улстөржчихөж

-Монголын
чөлөөт ахмадын холбооны ажил юу болж дуусав. Чөлөөгүй болоод чимээ алдарсан уу?

-Монголын
ахмадын байгууллага өөрөө ахмадуудаа намаар нь, хийж байсан ажлаар нь
ялгаварлаад байхаар нь би чөлөөтэй эвлэлдэн нэгдэх ахмадын холбоог байгуулсан
юм. МАХН-ын ахмадын байгууллагаас бид Үндсэн
хуулийн дагуу тусдаа гарсан. Өнөөдөр НХХЯ дээр \”Ахмадын хөгжил хамгааллын
хөтөлбөр” боловсруулж байгаа ажлын хэсэгтэй уулзлаа. Дээр үеийн Ши.Батбаяр, \”Зөөлөн эх””-ийн Аюуш хоёр соц
үеийн хоцрогдсон үг, хэллэг, агуулгатай юм боловсруулчихсан мөнгө олох санаатай
явж байна. Би \”Орчин үетэй нийцэх зүйл алга, 4 жилийн хугацаатай ахмадын хөгжил
ч гэж юу байдаг юм, хөгжлийн бэрхшээлтэй, хэлмэгдсэн хүний үр хүүхэд,
харьяалалгүй ахмадуудын асуудлыг хэрхэн зохицуулах талаар 1 ч өгүүлбэр алга. Намын
дэргэдэх ахмадын байгууллагын ажил байна” гэж хэлээд хурлаас гарсан, би.

Надад
хийх ажил их бий. Монгол Улсад хууль хяналтын байгууллагын чадал, чадвар 0
болжээ. Шүүх, цагдаа, прокурорын байгууллага бүгд улстөржчихөж. Нэг намын гарт
орчихож. Шударга ёсны төлөө зогсох ард түмний хүч үүнд хэрэгтэй.

АТГ
10 жилийн өмнө байгуулагдсан. Б.Дангаасүрэн дарга болоод \”Авлигын эсрэг
хуультай атал Монгол Улсын шүүх, цагдаа, прокурор авлигийг зогсоохын төлөө
ажиллахгүй, үлбэгэр, дорой, буурай байна” гэж хэлсэн байдаг. Тэр шүүмжлэлийнх
нь төлөө Б.Дангаасүрэн гуайн амийг хөнөөсөн. Би өнөөдөр түүнийг хэн хөнөөснийг
хараагүй ч гэсэн, хавтаст хэрэгтэй нь танилцаагүй ч гэсэн энэ хүний үхлийн шалтгаан тодорхой. Тэр энэ газрыг анх
удирдан ажиллахдаа хэнээс ч айж ичихгүй, бэргэж зовохгүйгээр ажиллана гэсэн
байдаг. Авлигатай тэмцэхэд гурван зарчмаар явах ёстой гэж талийгч хэлсэн байдаг.
Авлигал авах боломжгүй, хүсэхгүй нөхцлийг бүрдүүлэх, Авлигал авахыг
зүрхэлдэггүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Зүрхлээд авлигал авчихлаа гэхэд
үнэнээ хүлээдэг байх ёстой гэсэн байдаг.

-Гэтэл
өнөөдөр АТГ-ын анхны даргын хэлсэн үг зэрэглээ болон замхарчээ дээ?

-Өнөөдөр
АТГ-т итгэх иргэдийн итгэл буурчихсан. Итгэл 15-16 хувьтай байна гэж юу гэсэн
үг вэ. АТГ-т 172 хүн ажиллаж байна. Ийм олон хүн ажиллаж байж ард түмнийхээ 20
хувьд хүрэхгүй үнэлгээ авсан байна. Тэгэхээр АТГ байх ёстой юу, үгүй юү. Уг нь Б.Дангаасүрэн
гуайн зарчмаар ажиллах ёстой. Анх зарчим гаргаж, эр зоригтойгоор ажиллах гэсэн
хүний учрыг нь олж, хужрыг нь тунгаачихлаа. Бид сайн ажиллахын тулд АТГ-ын Олон
нийтийн журмыг хуульд нийцүүлэн өөрчилөх санал боловсруулсан. Ерөнхийлөгч удахгүй
батлах байх. Бид удахгүй тэр газарт ажлын өрөө авч суугаад байдал өөр болох
байх шүү.

АТГ-т
өрөөтэй болоод суувал яах нь тодорхой

-АТГ-т
өрөөтэй болонгуут хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?

-Тэр
газрын санхүүг томруулдаг шилээр дурандана.
Та бидний татварын мөнгөөр юу хийснийг шалгана. Манай зөвлөл ажлын
өрөөгүй байгаа ч маш олон мэдээлэл ирж байна. Компаний захирал эрх мэдэлтэй
хүмүүсийг авч ирээд \”Чи нялх хүүхэдтэй шүү. Авгай чинь жирэмсэн шүү” гэх мэтээр
гэр бүлээр нь дарамтлах, зарим нь компанийг нь хүртэл булааж авсан дээрэмчин
хүн тэнд байх магадлалтай гэсэн мэдээлэл ирсэн. АТГ-т очоогүй байхад ингэж
байгаа юм чинь өрөөтэй болоод суувал яах нь тодорхой. Өнөөдөр АТГ-т болохгүй
байгаа зүйлийг арилгаж байж ирээдүйд
миний хүүхдүүд сайхан амьдарна. Авлига нь төрийн хүчин чадлыг доройтуулж
үүрэг зорилгоо биелүүлэх чадваргүй болгодог. Авлига авсан хүндээ жаргал юм шиг
боловч, ард түмэнд, Монгол Улсын хувь заяаны эсрэг өвчин юм. Манайд орж ирсэн
гадаадын хөрөнгө оруулалттай 920 компани офшор бүсэд данстай байна. Монгол Улс
маань 2005 онд Авлигийн эсрэг конвенцид нэгдсэн шүү дээ. Авлигийг гол авдаг,
өгдөг эзэд, нянгууд төрд гарчихаад байна. Авлигчид прокурор, цагдаа, тагнуултай
нь үе мөчөөр нь хүлээд хөдөлгөхгүй байна.

Улаанбаатар
хотод хаа сайгүй ШТС байна. Бид дэлбэрч үхэхэд бэлэн нийгэмд байна. Шатахуун нь
агаарт ууршаад, хэлхэлдсэн байшингууд нь газар хөдөлбөл нурахаар болсон.
Сүүлийн үеийн барилгууд тун хэврэг болсон. Толгой дээр минь сууж байгаа
дуракууд энэ авлига авдаг, ийм л замбараагүй нийгмийг бий болгож, авлигын өгдөг
гар, хөл болж байна. Аждаа ёсоор нь хийе гэсэн жирийн цагдаа, ажилтнууд зөндөө
л дөө.

-Та
тун хэцүү, хүнд ажил хүлээж авчээ. Ийм хүнд нөхцөлд байгаа хүмүүсийн цалин
хангамж, аюулгүй байдал хэрхэн хамгаалагддаг вэ?

-Бид
олон нийтийн эрх ашгийн төлөө сайн дураараа ажиллаж байгаа учраас ямар ч цалин
авахгүй. Хамгаалалт байтугай ажиллах нөхцөл өнөөдөр алга. Гудманд л байна.

монголын
төр иргэдээ яаж ялгаварлан гадуурхаж байна

-Өнөөдөр
10 сая төгрөгийн цалингаа чамлах Төрийн банкны захирал байна. Гэтэл 20-30 жил
улсад ажиллачихаад 500 мянган төгрөгийн цалинтай багш мундаг, мундаг шавь
төрүүлээд цалингээ нэмүүлэе гэж тэмцэж болохгүй гэж үү?

-Монголын
төр ард түмнээ ийм байдалд хүргэсэн. Тэгэхэд 50-60 хүүхэдтэй багш 420 мянган
төгрөг авч ирээдүй хойч болсон хүүхдүүдийг эрдэмтэй болгох гэж зүтгэж явна. Энэ
бол монголын төр иргэдээ яаж ялгаварлан гадуурхаж байгаагийн бодит жишээ юм.
Монгол Улсад мөнгө дутахгүй ш дээ. Өөрсдөө дээрэмдэж авчихаад дор байгаа
биднийгээ амьдар, амьдар гээд л. Бас дээр нь биднээс татвар авч, өгөхгүй бол
ална шудна гэхээс сийхгүй байна. Хуваарилалтаа зөв хийдэг, монгол хүнээ
хайрладаг төртэй байхыг бид хүснэ.

Монгол
хүн бүр цаг хугацааг тэргүүнд тавиасай. Өнгөрсөн цаг хугацаа эргэж ирэхгүй.
Монгол хүн болж төрсөн юм чинь өөртөө, эх орондоо эзэн нь байгаач. Бидэнд эдийн
засгийн дэмжлэг, татварын хөнглөлт хэрэгтэй байна. Монголд төрийн залгамж халаа
алга. Намын ноёрхолууд л явж байна. Засагт ямар нам гарна, тэр нь үзэмжээрээ
ард түмнийг хүссэнээрээ зовоож байна. Миний мэдэхээр Улаанбаатар хотын ТҮЦ-ийг
дөрөв дэхээ сольж ардбг амьдралаар тоглож байна.

-ТҮЦ-ийг
байсхийгээд сольж байгаа дарга нарыг АТГ-ынхан яагаад шалгахгүй байгаа юм бол.
ТҮЦ ажиллуулах гэж иргэд байдгаа барж, өөрөө өөртөө ажлын байр гаргаж байхад
дахиад дээрэм?

-Эргэлзээтэй
бүхнийг шалгах ёстой. Аль байгууллага төсвөө яаж хэрэглэж байгааг шалгах ёстой.
Гадаадаас оруулж ирж байгаа хөрөнгө
оруулалт, төрийн нэрийн дор улсын баялагийг тарааж байгаа, гадаадын төсөл,
хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжиж байгааг шалгах ёстой. Энэ газарт хийх ёстой өчнөөн
ажил байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл ОНЗ-ийнхөн гудманд явж байна. АТГ-ын нэг
мэргэжилтэн биднийг хариуцаж хэрэгтэй үедээ дуудаж хуралдуулдаг юм байна. Би,
бид нэг мэргэжилтэнд дуудуулж, яаж
ажиллахаа заалгадаг хүн биш шүү.

Ярилцсан
Д.Мягмар

ShareTweet

Related Posts

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн
Нийслэл

2026-09-11 13:08
Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно
Дэлхий дахинд

2026-09-11 12:35
Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав
Дэлхий дахинд

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

2026-09-11 11:37
}

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
0

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

by undesten
2026-09-11 12:35
0

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

by undesten
2026-09-11 11:37
0

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

by undesten
2026-09-11 11:29
0

Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

by undesten
2026-09-11 11:25
0

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

by undesten
2026-09-11 11:08
0

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

by undesten
2026-09-11 11:02
0

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

by undesten
2026-09-10 20:54
0

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

by undesten
2026-09-10 14:00
0

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

by undesten
2026-09-10 13:54
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай