Cураггүй
алга болсон эмэгтэйн цогцос олджээ.
Тодруулбал 42 настай М гэх эмэгтэйн цогцос Булган аймгийн Хангал сумын нутаг
дэвсгэрээс олджээ. Түүний хөл гарыг нь хүлээд онц хэрцгийгээр хөнөөгөөд шугамын
худагт нуусан байжээ. Талийгаач эмэгтэй өнгөрсөн жилийн 11-р сард сураггүй алга болсон аж. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Эрдэнэт
үйлдвэрийн ажилчид улирал бүр дулааны шугам бүхий худгаа шалгадаг бөгөөд энэ
үеэрээ эмэгтэйн цогцосыг олсон аж. Одоо хэргийн мөрдөн
байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм байна.