Монгол улсад телевизийн
салбар үүсч хөгжсөний 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Хагас зуун жилийн
түүхийг бүтээлцэж яваа МҮОНТ ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч
Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд Д.Сүхбаатарын одонгоор шагналаа. Тус
шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өглөө.
МҮОНТ 50 жилийн ойн
хүрээнд өнгөрсөн амралтын өдөр хүчит 256 бөхийн барилдааныг зохион байгуулагдаж,
Улсын харцага М.Бадарч түрүүлсэн. Мөн тун удахгүй 150
хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орохоор бэлтгэл ажил нь хангагдаж байгаа аж.
Мөн тус телевизийн уран бүтээлчид ойдоо зориулсан шинэ шинэ уран бүтээлүүд
хийж, эхнээсээ үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ.