БНХАУ-ын Улаан
загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс
санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа төслийн
хүрээнд 2017 оны есдүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв
Эмнэлэг дээр БНХАУ-ын болон тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарын
хамтарсан баг хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байна.
Үүний хүрээнд Монгол
Улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны
нярай болон бага насны 100 гаруй хүүхдийг БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх
хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй
хийж,БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг
зүрхний хүнд, хавсарсан төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоог үнэ
төлбөргүй явуулах аж.