УИХ-ын намрын ээлжит
чуулган өнөөдөр 10:00 цагаас нээлтээ хийнэ. Намрын чуулганы эхэнд Ерөнхий
сайдын томилгоо, 2017 оны төсвийн тодотголын тухаай хуулийн төсөл, 2018 оны
төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах
үндсэн чиглэлийн төслүүдийг хэлэлцэх юм. Улмаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий
сайдыг пүрэв гаригт УИХ-аар албан ёсоор батламжилж, ирэх долоо хоногт сайд
нарын томилгоог явуулахаар хүлээгдэж байна.