Танд найзаас чинь эсвэл хамаатны эгч, ахаас
тань \”мөнгөний яаралтай хэрэгцээ боллоо зээлээч” гэсэн мессеж ирж байсан уу. Тэгвэл нууц үгээ яаралтай соль. Одоогоор тийм мессеж ирээгүй бол та найдвартай нууц үгтэй юм байна. Бид итгэх,
итгэхгүй олон мэдээлэл дунд төөрөлдөж яваа. Энэ бол цахим хуудас, сошиал
ертөнцийн сул тал. Тэгвэл сүүлийн үед бидний болоод бидний таньдаг найз нөхөд,
хамаатан садны цахим хуудсыг ашиглаж залилан хийх явдаг газар аваад байна.
Өглөөхөн танил эгчээс минь \”яаралтай
мөнгөний хэрэг болчихлоо. Өдөр буцаагаад өгнө” гэсэн мессеж ирлээ. Бид өмнө нь
фейсбүүкээр чатлаж байсан удаагүй. Тиймээс шууд л гар утас руу нь залгаж
асуутал \”гадуур ажилтай явна. Фейсбүүкдээ ойрд ороогүй” гэсэн хариултыг өглөө.
Өөрөөр хэлбэл танил эгчийн хаягаар хэн
нэгэн орчихоод л бусад руу мессеж бичиж мөнгө асуусан байж таарах нь. Би
итгээгүй. Тиймээс асууж лавласан. Харин итгэж лавлахгүйгээр мөнгө шилжүүлсэн
хүмүүс хэд байгаа бол.
Өнөөдөр Монгол Улсын 700 гаруй мянган хүн
фейсбүүкийг идэвхтэй ашиглаж байна. Эдгээр иргэдийн ихэнх нь өөрийн төрсөн
өдөр, гар утасны дугаар, үр хүүхдийнхээ нэрээр нууц үг хийсэн байдаг. Энэ нь л
залилан хийгч этгээдийн олз болох шалтгаан болсоор байгаа юм.
Тэгэхээр нууц үгээ болж өгвөл улиралдаа нэг
солих. Боломжгүй бол өөрөө л мэдэх найман тэмдэгт тоо, үсэг оруулсан хялбар биш
нууц үгийг хийж ашиглах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд гэмт этгээдийн хялбар
өгөөш болохгүй. Мөн аливаа мессежийг нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас
зөвлөж байна.
Нэг үеэ бодвол Монголчуудын цахим хэрэглээ
эрс нэмэгдэж, бүгд л фейсбүүкээр мэдээлэл солилцдог болсон байна. Хурдтай,
шуурхай, олон нийтийн хамарсан гээд давуу талууд олон. Гэвч хувийн мэдээллээ
хэтэрхий нээлттэй байлгаснаар гэмт хэргийн хохирогч болох нөхцөл байдал үүсч
байгааг анхаараарай.