Брент төрлийн газрын тос баррель нь 72 ам.доллароор арилжаалагдаж байна.
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ тав гаруй хувь буурч, брент төрлийн газрын тос баррель нь 72 ам.доллароор арилжаалагдаж байгаа бол WTI төрлийн газрын тосны үнэ 68 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.
Израилын цохилтод газрын тос, цөмийн дэд бүтэц өртөөгүй тул үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буйг Ираны мэдээллийн агентлаг тодотголоо.
Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл, нийлүүлэлтийн илүүдэл болон БНХАУ дахь эрэлт тааруу байгаа зэрэгтэй холбоотойгоор газрын тосны үнэ өндөр хэлбэлзэлтэй байна.
Мөн брент төрлийн газрын тосны тогтворгүй байдал энэ он гарсаар дээд түвшиндээ хүрээд байгаа бол даваа гарагийн байдлаар 148 мянган хэлцэл хийгдсэн нь нэлээдгүй өндөр дүн боллоо.