Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шведийн “Harmony expo 2024”-г монгол өв уламжлал, ёс заншилыг тээн түгээн дэлгэрүүлж буй монгол залуус нээсэн томоохон онцлог үйл явдал өнөөдөр боллоо.
Тус нээлтийн арга хэмжээнд “Монгол адууны бодлого диваажин” төслийн санаачлагч Б.Наранбадрах, Монголын хэл хуурын холбооны тэргүүн, хөгжимчин хөөмийч, хэл хуурч Д.Даваасүрэн, Тэнгэр тайлал холбооны тэргүүн, зайран У.Хосбаяр нар тус улс дахь “Мон Дэм” төвийн тэргүүн Ч.Баяргэрэлийн урилгаар хүрэлцэн очиж монголын язгуурын соёл, өв уламжлалыг гайхуулан бишрүүлсэн нь энэ юм.
Уг экспод Скандиновын төдийгүй өрнө дорнын эртнээс эдүгээ хүртэлх бүх төрлийн эрчим, сүнс, оюун санаа , мэргэ төлөг зэрэг идиалист ертөнцтэй уялдаа холбоо бүхий хувь хүн, холбоо байгууллагууд оролцдогоороо онцлог юм.