Энэ жилийн BRICS-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг ОХУ-д зохион байгуулж буй. Уулзалт энэ сарын 22-24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Путины гадаад бодлогын зөвлөхийн мэдээлснээр энэ удаагийн чуулга уулзалт “ОХУ-ын нутаг дэвсгэрт болж буй хамгийн том гадаад бодлогын арга хэмжээ” болно гэв.
Түүнчлэн уулзалтын гурав дахь өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштай уулзах юм.
Дайн эхэлсэн цагаас Гутерриш ОХУ-ыг буруутгаж байсан бөгөөд түүний хувьд хоёр гаруй жилийн дараа Орост айлчлах гэж байна.
Шинжээчдийн дүгнэж буйгаар ОХУ барууны орнуудтай хурцадмал байдалтай байгаа энэ үед өөрийн холбоотнуудтайгаа эдийн засаг болон дайны хүчин чармайлтаа бэхжүүлэхийн тулд хэлэлцээр хийхийг зорьж байгаа аж.
Кремлиэс Энэтхэг, Хятад зэрэг томоохон улсуудтай худалдаагаа өргөжүүлэх чиглэлээр ярилцах төлөвтэй байна. Энэтхэг нь ОХУ-ын түүхий эдийн чухал зах зээл бол БНХАУ-ыг Москвад давхар болон цэргийн зориулалттай барааг нийлүүлнэ гэсэн хүлээлттэй байгааг мөн шинжээчид хэлж байна.
Эх сурвалж: АР