60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт шалгагдаж, улмаар цагдан хоригдож явсан Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй өдгөө “Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгч” гэх албан тушаалыг хашиж, улсаас цалинжаад арлын оронд амьдарч байна.
Ц.Сандуйг Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр 2023 онд буюу Д.Сумьяабазар хотын дарга байхдаа томилжээ.
Хамгийн сонирхолтой нь “60 тэрбум”-ийн гэх хэргийг 2023 оны гуравдугаар сард бүхэлд нь сэргээн, дахин шалгаж эхлэх үед Ц.Сандуйгийн хилийн хориг цуцлагдаж, Япон улсыг зорьсон байв.
Ц.Сандуйгийн хилийн хориг цуцлагдаж арлын орныг зорьж байхад 60 тэрбумын гэх хэргийн холбогдогч А.Ганбаатар одоо ч хилийн хоригтой байсаар байгааг эх сурвалж мэдээлж байнх. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллага одоо ч 60 тэрбумын гэх хэргийг шалгасаар байгаа юм байна гэж ойлгогдохоор …
Гэтэл энэ хэргийн гол оролцогч Ц.Сандуй япон улсад амьдардаг. Тэр зүгээр ч амьдрахгүй сар бүр 18 орчим сая төгрөгийн цалин авдаг болохыг Нийслэлийн шилэн дансны мэдээллээс ил харагдаж байна.
60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх хэргийг шалгаж л байгаа юм бол нэг оролцогч нь яагаад татвар төлөгчдийн мөнгөөр цалинжин гадаадад амьдраад байна вэ? Хэнээс асуух вэ?