Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасныг шүүгч арванхоёрдугаар сарын 9-нд хүлээн авсан билээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан боллоо.
Тус хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцсон бол тэдний өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашбямба, илтгэгч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ оролцох юм байна.
Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Улмаар тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.