Хар тугалга (Pb) нь дэлхийн царцдаст оршдог хүнд метал ба бага температурт хайлдаг, саарал өнгөтэй төмөрлөг юм. Ихэвчлэн нэгдлийн байдалтай орших боловч, заримдаа дан байдлаар тохиолддог.
Хар тугалга нь хүний биед залгиур, амьсгалын замаар нэвтрэн орж мэдрэлийн тогтолцоог хамгийн ихээр гэмтээдэг.
Дунд болон ахимаг настай хүмүүст цусны даралт ихсэх, цус багадах өвчин илэрдэг.
Их тунгаар биед орвол тархи, бөөрийг гэмтээн үхэлд хүргэх аюултай байдаг бол жирэмсэн эмэгтэйд зулбах, эрэгтэй хүнд үргүй болох шинж илэрдэг байна.
Эх сурвалж: НЭМҮТ