Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаараа \”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Ингэснээр \”Монголын хөрөнгийн бирж” ХК нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 218,4 сая ширхэг энгийн хувьцаатай буюу 21.8 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй болж байна.