Монголын
хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын хувьцаат 52
компанийн 174,946 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс хувьцаат 27
компанийн хувьцааны ханш өсч, хувьцаат 17
компанийн хувьцааны ханш буурсан аж. Мөн хувьцаат 8 компанийн хувьцааны ханш
тогтвортой байлаа. Үүнээс \”Жуулчин Говь\” ХК-ийн /JGV/ хувьцааны ханш
хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол \”УБ-Бүк” ХК-ийн /BUK/ ханш
хамгийн өндөр буюу 14.30 хувиар уналаа.
Засгийн газрын
үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,094 ширхэг үнэт цаас 108.2 сая
төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр
\”MSE ALL\” индекс 1,154.63 нэгж болж 0.14 хувиар өссөн бол зах зээлийн
үнэлгээ 2,267,697,536,007 боллоо.
Эх
сурвалж: Монголын хөрөнгийн бирж