Дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр
орны төрийн тэргүүнүүдийн чухал яриа эхэллээ. Азийн орнуудад хийж буй
айлчлалынхаа хүрээнд Бээжинд хүрэлцэн ирээд буй АНУ-ын ерөнхийлөгч Дональд
Трамп тус улсыг Пхеньянд үзүүлж буй хориг арга хэмжээгээ чангатгахыг уриалж
байгаа юм. АНУ-аас Умард Солонгосын эсрэг бодлого явуулахад Хятадыг хамтран
ажиллахыг хүссэн ч, Бээжин татгалзсан хариу өгчээ. Түүнчлэн хоёр их гүрний
тэргүүнүүдийн хэлэлцээрийн дараагийн гол сэдэв нь худалдааны алдагдлын асуудал
аж.Азийн таван оронд хийх айлчлалынхаа
өмнө ноён Трамп, Умард Солонгос улсыг Америк болон дэлхий нийтийн эсрэг аюул
заналхийллээ зогсоож, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө дуусгавар болгох талаар яриа
хэлэлцээр хийхийг урьж байсан юм.
Тэрээр Пхеньянтай холбоо харилцаагаа
тасалж, дарамт шахалт үзүүлэхийг Бээжингээс хүссэн ч, Хятад улс энэ тал дээр
боломжит бүх арга хэмжээгээ авсан, НҮБ-аас авч буй хоригууд хангалттай хэмээн
үзжээ.
Ерөнхийлөгч Трамп Бээжинд бизнесийн
томоохон төлөөллүүдтэй уулзаж, Пүрэв гаригийн оройн зоог барих аж. Тэрээр
Хятадад ирснээсээ хойш твиттерт дөрвөн удаа жиргэсний хоёрт нь ерөнхийлөгч Ши
Жинпинд талархал илэрхийлсэн утгатай байжээ.Түүний Ази дахь айлчлал энэ долоо
хоногийн сүүлчээр Вьетнам, Филиппин улсуудаар өндөрлөх юм.
Орчуулсан Б.Болормаа