Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён ууланд хууль бусаар алт олборлож байсан \”нинжа” нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, хууль бусаар алт олборлогч нэг иргэн хутгалуулсан байдалтай нас барсан байжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Ноён ууланд гар аргаар алт олборлож байсан иргэд нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ноён ууланд гар аргаар алт олборлож байсан иргэний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэнийг шуурхай илрүүлэн шалгаж байна.
-Хохирогчийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөх боломжгүй байна.
Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд гэмт этгээдийг шуурхай ажиллан, олж илрүүлжээ. Гэмт этгээд нь мөн л тус суманд гал аргаар алт олборлодог, өмнө нь ял эдэлж байсан 1981 онд төрсөн залуу байсан талаар эх сурвалж мэдээллээ. Хэргийн үргэлжлүүлэн шалгаж байна.